Би үүнийг орой бүр орондоо орохын өмнө буцалгаж уудаг. Үр дүнг нь мэдээд та алмайрах болно

access_time 3 сар 14, 2019

Олон хүмүүс нойргүйдэх өвчнөөс болж шаналдаг. Энэ нь ихэвчлэн стресс бухимдал, сэтгэл гутралаас болдог бөгөөд цусны даралт, эмийн хэт их хэрэглээ зэрэгтэй холбогдох нь бий. Тэгвэл та энэхүү асуудлаас ангижрахын тулд унтахынхаа өмнө гадилыг буцалгаж, цай болгож уухад хангалттай аж. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

1. Нойргүйдэл

Хүмүүс нойргүйдсэн үедээ нойрны эм уухыг илүүд үздэг. Гэхдээ энэ нь хүнийг донтуулж яваандаа эмгүйгээр унтаж чадахгүй болгож өөрчилдөг байна. Үүнээс гадна толгой эргэх, сульдах, хэвлийгээр өвдөх, өтгөн хатах, ой санамж буурах зэрэг сөрөг үр дагаварууд илрэх аж. Мөн нойр дутмаг явснаар хорт хавдар, чихрийн шижин, хэт таргалалт гэхчлэн олон төрлийн өвчин тусах эрсдэл нэмэгддэг байна. Иймд та эрүүл аргаар нойргүйдлээс ангижирахын тулд гадилыг ашиглаарай.

2. Гадилны цай

Энэхүү гадилны цай нь амт чанар сайтай, бэлтгэхэд хялбар тул танд таалагдах нь гарцаагүй. Гадил нь өөртөө их хэмжээний магни, кали агуулах бөгөөд эдгээр нь биеийг тайвшруулж, амраах үйлчилгээтэй юм. Энэхүү цайг бэлтгэхэд танд ердөө 10 минут байхад хангалттай аж.

3. Хэрхэн бэлтгэх вэ?

Орц:

Гадил – 1 ширхэг
Ус – 1 аяга
Шанцай

Бэлтгэх арга:
Гадилаа хэрчиж бэлтгээд буцалж байгаа усандаа хийгээрэй. Гэхдээ хальслахгүй байхыг анхаар. Ойролцоогоор 10 минут буцалгасны дараа цайгаа аяга руу хийж, бага зэрэг шанцайгаар амталж ууна. Тус цайг яг орондоо орохоос өмнө уух хэрэгтэй бөгөөд та нэг мэдэхэд унтаж, тухтай сайхан амарсан байх болно.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: