Угаасан хувцсаа шинэ мэт байлгахын тулд, угаалгын машинаа хэрхэн цэвэрлэх вэ?

access_time 3 сар 14, 2019

Айл бүрт байх ёстой хамгийн чухал зүйлсийн нэг бол мэдээж угаалгын машин шүү дээ. Угаалгын машинаар бид бүхэн маш олон ажлыг хөнгөвчилж, хиртэй хувцсаа богино хугацаанд цэвэр цэмцгэр болгож чаддаг. Гэвч угаалгын машинаа үргэлж цэвэрлэх байхгүй бол, угаах хувцас тань гандана гэдгийг ямагт санаарай!

1. Угаалгын машиныг ариутгаж цэвэрлэхийн тулд танд нимбэгний хүчил, бага зэрэг угаалгын нунтаг, 1/4 аяга хүнсний сода, 2 аяга цагаан цуу хэрэгтэй. Эдгээр нь угаалгын машины дотор талыг ариутгаж, бактерийг устгана. Мөн тогтсон өнгөр, хирийг маш сайн арилгадаг. Үүний тулд та дээр дурдсан бодисуудыг хооронд нь хольж, багахан ус хийгээд угаалгын машинаа хэсэгхэн хугацаанд ажиллуулаарай!

2. Харин дараа нь та угаалгын машины шүүлтүүр хэсгийг цэвэрлэж өгөөрэй! Тус хэсэгт хувцасны үс, хогийг шүүж авдаг тул хамгийн эхэнд бохирддог. Хэрэв тухайн хэсгийг цэвэрлэхгүй бол угаалгын машинаа хичнээн угаасан ч, хувцаснууд тань хангалттай өнгө орохгүй гэдгийг санаарай.

3. Угаалгын машины нүүрний шил болон тагийг ч мөн мартаж болохгүй. Энд чийгний хөгц, мөөгөнцөр амархан болдог учраас бага зэргийг спирттэй алчуураар арчиж, халдваргүйжүүлж болно. Эсвэл шил, цонх арчих шингэн ч ашиглахад тохиромжтой.

4. Хэрэв машины доторхийг усаар угаагаад арилахгүй бол та сойз, эсвэл порлон ашиглаж цэвэрлээрэй. Гэхдээ эдгээр нь зөөлөн үстэй, ширүүн биш байх ёстой. Эс бөгөөд машины дотор талд сэв, зураас үүсгэж мэднэ.

5. Угаалгын машины коноп, товчлуурны хэсгийг ч мөн мартаж болохгүй. Хир нь сайн арилахгүй бол та зөөлөн порлон сойзоор зүлгээрэй. Гэхдээ усыг нь сайтар шавхсан байх ёстой гэдгийг санаарай!

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: