Сийлэн: Үзмэрчид үзүүлэхдээ өөрийн асуух зүйл, мэдэж авах зорилгоо урьдчилан тайлбарлахгүй байх хэрэгтэй

access_time 3 сар 14, 2019

Хүн бүр өөрийн алдааг эргэцүүлж дүн шинжилгээ хийн басчхүү ирээдүйгээ урьдчилан мэдэхийг битүүхэндээ хүсдэг болов уу. Гэхдээ зөн билэг гэдэг хүн бүрт олддог мэдрэмж магадгүй чадвар биш. Бусдын өнгөрсөн болон одоогийн амьдрал, тэдний баяр гуниг, зовлон жаргалыг хуваалцаж тэдний ирээдүйг урьдчилан зөгнөн хэлнэ гэдэг үнэхээр гайхалтай. Хүн бүрт заяагаад байдаггүй тэрхүү чадварыг эзэмшин өөрийн чадвараа бусдын сайн сайхны төлөө зориулж байгаа нэгэн бүсгүйтэй цөөн хором ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.

Сайн байнауу бидний урилгыг хүлээн авж уулзаж ярилцлага өгж байгаад баярлалаа.

– Сайн байцгаана уу танай хамт олонд бас уншигчдадаа энэ сайхан өдрийн мэндийг хүргэе

Юуны өмнө хэзээнээс хэр багаасаа үзэж хардаг болсон бэ гэж асуух нь зүйтэй болвуу? Ямар шинж тэмдэг илэрч байсан бэ?

– 14 орчим наснаас үзэж харах болсон байгаа. Шинж тэмдэг гэхээсээ илүүтэй бага наснаасаа орчин тойрны хүмүүсийн цаашид хэрхэн амьдрах талаар хэлж өгдөг байсан гэж ээжээсээ сонсож байсан

Таны гэр бүлийн удамд ийм үзмэрч төлөгч төрлийн хүн байдаг уу?

– Гэр бүлд маань үзэж хардаг хүн байсаан. Эмээ маань 41 чулуу, хөзөр зоосны мэргэ төлөг буулгадаг хүн байсан.

Хуурамч үзмэрч төлөгчийг хэрхэн ялгах вэ? Хуурамч үзмэрч төлөгчид хандаж хэлэх үг байгаа юу

– Хуурамч үзмэрч төлөгчийн хувьд ялгах тал нь өөрийн асуух зүйл, мэдэж авах зорилготой хувь тавилангаа заавал урьдчилан тайлбарлахгүй байх нь зөв гэж боддог.

Таны бусад үзмэрч төлөгчөөс ялгарах давуу тал юу вэ?

– Би сэтгэл зүйч үзэж харах засал номоос илүү хэн нэгэнд хэлж чадахгүй зовлон жаргалыг нь хуваалцдаг зөвлөдөг найз нь байхыг хүсдэг. Надаас эгч дүү байсан ч та гэж хүндэлж багшаа болгож явдаг ард түмэндээ туйлын их талархаж явдаг.

Үзмэрчид Бөөд байдаг шиг сахиус шүтээн гэж байдаг уу?

– Үзмэрч хүнд мэдээж сахиус байдаг. Гэхдээ бөөгийн сахиусаас илүү шүтэж явдаг бурхан багшдаа өөрийн болон ард түмнийхээ заяаг даатгадаг гэж хэлэхэд болох биз ээ.

Таны мэргэлдэг хөзөр тусгай хөзөр үү?

– Миний мэргэлдэг хөзөр тусгай хөзөр. Үзмэрч хүний хөзөрт өөр хэн нэгэн хүрэх, мэргэ төлөг буулгахыг цээрлэдэг. Хүмүүсийн өөрсдийн гэртээ мэргэлдэг хөзөр шиг тоглох, мэргэлэхтээ хамт ашиглах боломжгүй.

Арга заслынхаа тухай тайлбар өгөөч. Ямар ямар засал хийдэг вэ?

– Арга заслын хувьд орлогын үүд нээх, гал тахих энерги нөхөх гэх мэт тухайн хүнд шаардлагатай гэсэн бүх заслыг хийнэ.

Өөрт чинь хандаж байгаа хүмүүсийн дийлэнх нь ямар асуудлаар ханддаг вэ?

– Надад хандаж байгаа хүмүүсийн хувьд бусдын хувийн нууцыг задалж болохгүй ч захаас нь хэлвэл болж бүтэхгүй байгаа тухайгаа асуух, хань ижилээ засч авах гэсэн, цагдаа хуулийн хүмүүс ихэвчлэн холбогддог. Гэр бүлийн асуудал тун их байдаг шүү.

Та ямар нэгэн харын үйл хийдэг үү?

– Би харын үйл хийдэггүй.

Заслаа шөнийн цагаар хийдэг гэсэн тэр ямар учиртай вэ?

– Засал заавал шөнийн цагаар бус энгийн жилийн засал, гал тахих, газар лусаа аргадах гэх мэт засал өдрийн цагаар хийгднэ. Хатуу үйл шөнө хийгддэг.

Бөө Үзмэрч төлөгч нар бие биеэндээ муу зүйлс хийдэг болвуу? Жишээ нь ажил үйлсийг нь бүтээхгүй удаашралтай болгох гэдэг ч юмуу?

– тийм зүйл хийсэн тохиолдол надад бол байдаггүй. Ер нь муу санаатай хүн л тэгдэг байх.

Шашин хоорондын мөргөлдөөн гэж байдаг уу?

– Мөргөлдөөн гэхээсээ илүү та бөө хүн үү, шарын шашин уу гэж ихэвчлэн асуудаг. Тухайн хүн өөрийн шүтдэг шашинаараа үзүүлж харуулж итгэл үнэмшилээ тээх хэрэгтэй.

Үзэж харахад хувийн мэдээлэл нь хаалттай хүн гэж байдаг уу?

– Хаалттай байх тохиолдол олон. Их хүч энерги зарцуулдаг.

– Гэрийн эд хэрэгсэл маань нэгээхэн хэсэг нь арга засал, үзлэгийн холбогдолтой зүйлс байдаг. Маш олон амьтан аварч тэжээдэг учир тэдний хэрэгсэл давамгайлдаг шүү хэхэ.

Та өөрийнхөө болон гэр бүлийнхэнийхээ ирээдүйг хардаг уу?

– Өөрийн болон гэр бүлийнхээ ирээдүйг хараад байвал утгагүй. Амьдралд тохиолдсон саад бэрхшээлээ даван туулж байж, хүч тэнхээ, чадалтай болдог.

Та цахим орчинд идэвхитэй байдаг юм байна хүмүүст хэр тааламжтай байдаг вэ?

– Цахим орчинд идэвхтэй байгаа маань хүмүүст тун таалагддаг. Видео каллаар холбогдоод заавал ирж оочир дараа авч байхаар гэртээ тав тухтай ярилцах нь үр дүнтэй. Хүмүүст ч онлайнаар үзүүлэх нь цаг завыг нь хэмнэж хэзээ ч холбогдох боломжтой сэтгэл хангалуун байдаг.

Таны хэлэх дуртай үг

– Хэлэх дуртай үг минь гэвэл сайн яваа цагт ирсэн бус, саар явахад дэргэд чинь яваа нэгнээ хайрла, халуун дулаан үг сэтгэлээр бүү дутаа гэж үргэлж хэлдэг.

Та өөрийн чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

– Өөрийн чөлөөт цагаа амьтадтайгаа өнгөрүүлдэг. Нохой муур, тагтаа, яст мэлхий, орог зусаг гэх мэт 30 гаруй амьтан бий.

Одоогийн залуусдаа хандаж юу гэж хэлэх вэ?

– Одоогийн залуусдаа хажуудах хань ижил, үр хүүхэд, эцэг эхээ үргэлж хайр халамжаар дутаахгүй, нүдэнд нь нулимстай хэзээ ч бүү үлдээгээрэй. Дараа нь бүү харамсаарай. Сайн сайхан амьдралаа олсон бол жаргалаар тэтгэж яваарай. Магадгүй нэг алдсан бол ахин бүү давтаарай гэж захия.

Ямар сайхан үг хэлвээ залуус маань анхаарах байхаа. Энэ хүргээд ярилцлагаа дуусгая Сайхан яриа боллоо таньд баярлалаа.

– Танай хамт олонд ч бас ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: