Охин бид хоёрыг орхисон түүнийг зүгээр орхимооргүй байна

access_time 3 сар 14, 2019

Сайн уу, би төрөөд удаагуй ганц бие ээж юмаа. Ойрдоо сэтгэл санаа тогтворгүй үхчмээр л санагдах үе зөндөө. Үрээ хараад л тэсэж байна.

Та нартаа сургамж болоосой гэж бичиж байна шүү. Эр хүнд хэзээ ч битгий итгээрэй, хайртай дуртай гэж үерхэж яваад л жирэмсэн болсон. Тэр цагаас хойш л өөр хүүхнүүдтэй явалдаад байгааг нь мэдээд хэрэлдэж муудсан ч тэвчээд л байсан. Сүүлдээ бүүр гэртээ ч ирэхээ байгаад бид 2 түрээсийн байранд амьдардаг байсан юм. Нэгэнт надад ирсэн бурхны бэлэг гээд охиноо төрүүлсэн. Миний анхны хүүхэд юм л даа. Жирэмсэн байх хугацаандаа ирэх болов уу гэж зөндөө хүлээсэн ч ирээгүй. Төрөөд ч ирээгүй ямар аймаар хар дарсан зүүд шиг өдрүүдийг би ганцаараа өнгөрүүлсэн гэж бодно. Ажилгүй тогоо шиг том гэдэстэй байрнаасаа хөөгдөөд төрөөд хөдөө хамаатныхаа айлд байна. Нөхөр нь бас архи уучаад элдвээр хэлээд ад үзээд хөөж туугаад байх юмаа. Хүүхэд өвдөөд аргаа ядаад найз нөхдөөс нь дугаарыг нь олж аваад залгатал нэг хүүхэнтэй нийлж элдвээр доромжиллоо намайг, арай ч дээ, би үхэхийн наагуур төрсөн, хайр сэтгэл байхаа больчихсон юмаа гэхэд ядаж хүн чанар байж болдоггүй юм байхдаа амьдралын минь хамгийн том алдаа хүнд итгэснийх л байсан шүү. Нялх үрээ дагуулад хаашаа ч явалтай билээ. Амьдралд үнэхээр цөхөрж байна. Тэр хүнийг ингээд зүгээр орхимооргүй байна. Яавал дээр вэ зөвөлгөө өгөөч, намайг битгий буруутгаарай би тэсэхгүй байх шүү, галзуурахад бэлэн байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: