О.Осоржамаа: Миний бэлгийн чиг хандлага “хэвийн”

access_time 3 сар 13, 2019

О.Осоржамаа гэх нэрийг өнөөдөр мэдэхгүй хүн бараг үгүй байх. Магадгүй хүн бүр дотроо нэг удаа ч гэсэн энэ хүүгийн талаар бодож, дүгнэсэн биз ээ . Хар нялхаасаа хайрлаж анхаарах хүнгүй, айлаас айл хэсч зарагдаж хүн болсон энэ хүү их хотод хөл тавьсан нь 2010 он. Харин нийгмийн сүлжээгээр олонд танигдаж эхэлсэн нь 2016 он.

Төрсөн эцэг, эх, цусан төрлийн хамаатан садан ах дүүсээ ч мэдэхгүй энэ залууг 2016 оны сонгуулиар хэн нэгэн эрх мэдэлтний гар хөл болсон бүлэг хүмүүс гурван удаагийн давтамжтай лайв хийх ажил даатган, багахан хөлс иөнгө өгөөд, хэл амаа хаалттай байхыг сануулжээ. Сая гаруйхан төгрөгний төлөө өөрийгөө бусдад буруугаар ойлгуулсандаа тэр өдөр бүр харамсаж явдаг. Гэвч нийгэм нэгэнт ингээд хүлээгээд авчихсан учир эх орондоо амьдрах итгэл түүнд үгүй болсноо бидэнд ярилаа.

Уншигч та цагдаа нар зүгээр л гудмаар алхаж яваа О.Осоржамааг машиндаа суулган, хэсэг дээрээ аваачаад, бичлэгийг нь үзэн хэдэн цагаар хөхрөлддөг, мобайлаар торгуул нэрээр мөнгө шилжүүлэн авдаг. Өдрийн цагаар гэртээ ганцаараа суухдаа хүртэл байнга айдастай байдаг тухай, зүгээр л гэнэн цайлганаар бусдад итгэдэг талаар нь энэхүү ярилцлагаас уншаарай. Бид сенсаци хөөсөнгүй, түүнийг бас хөөргөж дэвэргэсэнгүй. О.Осоржамаа гэж хэн юм бэ гэх хүслээр түүний ертөнц рүү өнгийлөө.

– “ГОМО, ЛЕСБИ”, “ҮХЭЭЧ, ИНГЭЖ АМЬДАРЧ БАЙХААР” ГЭСЭН СЭТГЭГДЭЛ БИЧДЭГ-

-О.Осоржамаа энэ өвөл шөнийн цагаар архи дамлан зарах ажил хийсэн гэдэг нь үнэн юм уу?

-Энэ өвөл жаахан буруу наймаа хийж үзсэн нь үнэн. Шорлог зардаг байхдаа шөнийн цагаар архи дамлан зардаг хүмүүс байдгийг мэдсэн. Өвөл шорлогны наймаа зогсчихдог учраас энэ жил архи дамлан зарах ажлыг хийж үзлээ. Ер нь маш хүндрэлтэй, эрсдэлтэй ажил. Архи дамлан зардаг хүмүүсийн дунд би залуудаа орно. Ихэнхдээ 30-45 нас хүмүүс хийдэг юм байна. Заримдаа 16 настай хүүхэд ч орж ирэх нь бий. Эдгээр хүмүүс чинь бүгд л амьдрах гэж яваа. Тодорхой бэрхшээлүүдийн улмаас ажил олддоггүй, асуудалтай хүмүүс байдаг. Шөнө хүн унтах ёстой байтал тэд ажиллаж байна.

-Одоо энэ ажлаа хийж байгаа юу?

-Одоо хийхгүй, зогсоосон. Өөр ажил хийхээр хайж байна.

-Чамд ойрын үед ямар төлөвлөгөө, зорилго байна?

-Гадаад руу явж амьдрахыг л хүсч байна. Энэ их чухал байгаа. Гадагшаа явахад ямар бичиг баримт хэрэг болдог, юу хэрэгтэй вэ гэдгийг би өөрөө мэдэхгүй. Тиймээс хүмүүсээс зөвлөгөө авч, мэдээлэл цуглуулж байна. Монголд амьдрахад О.Осоржамаа гэдэг хүний хувьд их хэцүү. Тиймээс гадны оронд очиж, ажил хийгээд сайхан амьдаръя л боддог.

-Чамд ойр дотны хүмүүс, цусан төрлийн ах дүү байдаг уу?

-Байхгүй ээ. Хувь хүнийхээ хувьд ч би хүмүүст найдахыг хүсдэггүй. Багаасаа хөдөө, гадаа өсчихсөн учраас зожиг зантай. Хүмүүст дотны сайхан найзууд байдаг. Харин надад бол үгүй. Би ийм байхыг ч хүсдэггүй. Ганцаараа, өөрөө өөрийгөө болгоод л явдаг.

-Ямар ч найз нөхөдгүйгээр чи өөрийнхөө ертөнц дотор амьдраад л явах нь заримдаа хэцүү санагддаггүй юм уу?

-Яг тийм сэтгэгдэл бол төрдөггүй. Би энэ нийгэмд хүн болж төрснийх, өөрийнхөөрөө байх ёстой. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгээд, түүндээ хүрчихвэл илүү олон боломжууд нээгдэнэ. Тэр үед найз нөхөдтэй болно гэж боддог. Миний хамгийн ихээр биелүүлэхийг хүсч байгаа мөрөөдөл бол гадаад оронд амьдрах. Учир нь, Монголд байх хэцүү. Өөрийнхөөрөө байгаа, миний ийм нөхцөл байдлыг хүлээж авдаггүй. Тогтмол ажил олдох боломж надад олдохгүй байна.

-Ажилд орох гэж уйгаггүй явж үзсэн үү. О.Осоржамаа гэдэг хүнийг хэрхэн хүлээж авч байна?

-Нэг хэсэг эрчимтэй ажил хайж үзсэн. Энэ тэнд хүрээд ир гэж дууддаг. Яваад очихоор ажлынхан нь хүмүүс инээж шоглодог. Нэгэндээ “Нөгөө О.Осоржамаа чинь энд ирчихэж” гээд л. Манай эмэгтэйчүүд их аальгүй, шооч зантай. Нүдээр үзээгүй хирнээ чихээр сонссон зүйлдээ итгэдэг зантай. Сонссон зүйлээ хүн болгонд яриад л явдаг. Мөн хүйсээр нь ялгаварлан гадуурхаад байх шиг санагддаг.

-Хүйсээр ялгаварлан гадуурхдаг гэдэг нь?

-“Чи эрэгтэй юмуу, эмэгтэй юм уу” гэж асуудаг. Үргэлж ийм зүйл тохиолдоод байхаар хүн сүүлдээ хаширчихдаг юм билээ. Би ер нь шантарсан. Миний нүүр хуудсан дээрх постуудын дор бичсэн сэтгэгдлүүд ийн ихэнх нь “Гомо, лесби”, “Үхээч, ингэж амьдарч байхаар” гэх мэтээр бичдэг.

-ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ХУВЦАС ӨМСӨЖ, ГУРВАН УДААГИЙН БИЧЛЭГ ХИЙСЭН НЬ “МӨНГӨНИЙ АЖИЛ” БАЙСАН-

-Уучлаарай, энэ асуулт эвгүй байвал та хариулахгүй байж болно. Яг бэлгийн чиг хандлагын хувьд өөрөө…?

-Шууд утгаараа та намайг хүмүүсийн ярьдаг шиг үү гэж асууж байна, тийм үү. Трансжэндер, гей, гомо гээд бэлгийн чиг хандлага нь ондоо байдаг. Миний хувьд бол, бэлгийн чиг хандлага хэвийн. Эмэгтэй хүний хувцас өмсөж хийсэн үйлдэлтэй минь хамааруулж, миний бэлгийн чиг хандлагыг хүмүүс өөр гэж тааварладаг. Үнэндээ тэр нь олон нийтийн анхаарлыг татах зорилготой “ажил байсан”. Үүнийг л хүмүүс буруугаар ойлгосон. Би одоо үүнийг хүмүүст хэрхэн зөвөөр ойлгуулахаа мэдэхгүй байна. Нэг тийм хувцас өмсөөд явчихсан учраас тэр чигээр нь хүлээгээд авчихдаг юм байна. Монголд бэлгийн чиг хандлага нь өөр олон хүмүүс байдаг.

-Бэлгийн чиг хандлага нь өөр хүмүүс чамтай хамтай харилцаа үүсгэхээр холбогдож байсан уу?

-Үгүй. Бэлгийн сонирхлоор бол холбогдож байгаагүй. Цөөнхүүд намайг ална, зодно гэж дайрч байсан тохиолдлууд бол бий.

-Дээр яриандаа дурдсан “Ажил байсан” гэдгийг тодотгож ярьж болох уу?

-Эмэгтэй хүний хувцас өмссөн нь мөнгөний ажил байсан. Тухайн үед гурван удаагийн давтамжтайгаар эмэгтэй хүний хувцас өмсөж, элдэв ааш аяг үзүүлэхийг надад нэр бүхий хүмүүс санал тавьсан юм. Надад тэд “пээжийн хандалт өсгөх гэсэн юм” гэж тайлбарласан. Лайвынхаа үед хэлэх үгүүдийг өөрсдөө бичиж өгдөг байсан.

-Нэг удаагийн бичлэгээсээ хэдэн төгрөг авсан бэ?

-Нэг удаагийн бичлэгийн хөлсөнд 350 мянган төгрөг авсан. Гурван удаагийн бичлэгэнд орсон

үргэлжлэлийг эндээс

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: