Хэзээ ч битгий тэжээмэл амьтантайгаа хамт унтаарай! Яагаад гэвэл…

access_time 3 сар 13, 2019


Тэжээвэр амьтан, тэр дундаа нохой, муур нь үнэхээр өхөөрдөм хэдий ч, та өөрийнхөө болоод гэр бүлийнхнийхээ аюулгүй байдлын төлөө дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

1. Хүмүүс ямарваа эрсдлийг бодолгүйгээр тэжээвэр амьтнаа өвөртөлж унтах, хүүхдүүдтэйгээунтуулдаг. Наад зах нь цагаан хорхой, шимэгч зэрэг амьтнаас хүнд халдварлах олон өвчин бий. Хэрэв та итгэлт амьтнаа эмчийн бүрэн үзлэгт оруулаагүй, мөн туулга, сарын вакциныг тасалдуулж байсан, эсвэл бүр хийлгэж байгаагүй бол харилцаандаа тодорхой хана босгоорой.

2. Ялангуяа хүүхэддээ тоглуулсны дараа гарыг зайлшгүй угаалгах, ариутгаж байх хэрэгтэй. Хамгийн найдвартай арга бол нохой, муурыг эмчийн бүрэн үзлэгт хамруулж, аюулгүй болгох хэрэгтэй.

3. Бохир эсвэл өвчтэй тэжээвэр амьтад нь таны хүүхдийн дархлааны тогтолцоог эвдэж, өвчинд өртөмтгий сул дорой болгодог. Түүнчлэн хачиг, паразит зэргийг мартаж болохгүй.

4. Мөн нохойны амны хөндийн бичил орчин хүнийхээс тэс өөр бөгөөд тэдний шүлсэнд маш их хэмжээний бактер байдаг. Хэрэв муур, эсвэл нохой хүүхдийн ам хамрыг долоох, эсвэл нүд рүү шүлс үсэрсэн тохиолдолд биед нянг шууд оруулж буй хэрэг юм. Хүүхэд цагаан хорхойтсон бол нохой, муурыг мартаж гэр бүлээрээ туулга уугаад нэмэргүй. Хэрэв үүнийг дарахыг хүсвэл тэжээвэр амьтнаа ч мөн хүний тоонд оруулан тооцож хэвшээрэй.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: