10 эмэгтэй тутмын 9 нь энэ хэсгийнхээ үсийг хусдаг. Үүнийг хийвэл маш аюултай

access_time 3 сар 13, 2019

Эмэгтэй хүн бүр цэвэр, цэмцгэр байдлыг эрхэмлэж ичимхий эрхтнийхээ үсийг хусдаг. Гэхдээ энэ нь биед сөрөг нөлөө үзүүлж, эрүүл мэндийг үгүй хийх магадлал өндөртэй гэдгийг та мэдэх үү?

Нууц эрхтнийхээ үсийг хусах нь энгийн нэг үйлдэл мэт санагдаж болох ч, цаашид анхаарч, мэдэх ёстой зүйлс олон байдаг байна. Ингээд нийт охид бүсгүйчүүддээ зориулан “Чухам яагаад ичимхий эрхтнийхээ үсийг хусч болохгүй вэ?” гэдгийг дуулгая.

Эмэгтэй хүний нандин эрхтний үсийг хусах нь аюул ихтэй. Учир нь тухайн хэсэг маш эмзэг байдаг тул багахан зүсэх төдийд шарх үүсч, бохирдох магадлал өндөр юм.

Харин уг шарх нь бохирдож, халдвар авснаар олон өвчний эхлэл суурь тавигддаг байна. Үүнээс гадна үсээ хуссаны дараа маш их загатнаж, тав тухгүй байдлыг бий болгодог ажээ.

Хэрэв та зөв дарааллын дагуу үсээ хусч, арчилж, хэрэгтэй бүхнийг түрхэн, арьсаа тайвшруулж чадахгүй бол асуудлууд цааш ундарч эхлэнэ.

Иймд та вакс хэрэглэх юм уу, эсвэл гоо сайхны салонд очиж, тусламж хүсээрэй. Сайтар судалж мэдээгүй байж, шууд ичимхий эрхтнийхээ үсийг хусч хэрхэвч болохгүй.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: