Хүүхдийн эрүүл мэндийг сүйтгэдэг, эцэг эхчүүдийн 7 зуршил

access_time 3 сар 13, 2019

Ээж аавуудын хүүхдэдээ хийдэг ч, тэр нь эргээд сөрөг үр дагаврыг авчирдаг зүйлсийг та бүхэндээ дуулгая! Хэрэв та дараах зүйлсийг хийдэг бол үүнийгээ яг одоо зогсоогоорой.

1. Хүүхдийн халууныг буулгахын тулд зузаан хувцаслах хэрэгтэй

Бид урьд нь хүүхэд халуурсан үед, зузаалж, хөлөргөх маягаар халууныг буулгадаг байсан. Харин орчин үеийн шинжлэх ухаанд халуурсан хүүхдийг эсрэгээр нь нүцгэвтэр, сэрүүхэн байлгаж байж л халууныг буулгадаг болсон. Хэт их зузаалбал хүүхэд эсрэгээрээ биеийн халуун нэмэгдэж, татах эрсдэлтэй. Биеийн бусад хэсэг халуун хэрнээ, гар хөл хүйтэн байвал, нэн даруй хөл гарыг бүлээцүүлээрэй. Эс бөгөөс таталт эхлэхийн шинж тэмдэг байж болзошгүй. Халуурч буй хүүхдэд:

Нимгэн хөвөн даавуун хувцас өмсгөх, биеийн халуун их бол тасалгааны хэмд салхивчаа хааж, хүүхдийг нүцгэлэх
Биеийн нимгэн арьстай суга, цавь, хүзүү хэсэгт хүйтэн бүлээн жин тавьж, ойр ойрхон сэлгэх
Бага багаар шингэн сайн уулгах
Дух болон толгой хэсэгт хүйтэн бүлээн жин тавих

2. Өвдсөн хүүхдийг усанд оруулж болохгүй!

Бие нь өвдсөн хүүхдийг усанд оруулж болохгүй хэмээх хуучны ойлголт өнөө үед хоцрогдсон. Сүүлийн үед өвчтэй хүүхдийг агаар, ус, хангалттай сайн нойроор эмчилж байгаа. Хүүхэд өндөр халуунтай үед хүйтэн бүлээн усанд оруулвал, биеийн хэм түргэн бууна. Мөн ханиадтай үед хар цай, далайн давстай усанд оруулбал бие чийрэгжин, өвчин түргэн эдгэрнэ.


3. Жаахан хүүхдийн үсийг нь хусвал, илүү өтгөн сайн үс ургана

Нялх үеийн хүүхдийн сэвлэг шингэн, зөөлөн байх нь хэвийн үзэгдэл. Зарим эцэг эхчүүд хүүхдийн үсийг өтгөн ургуулна гээд нялхад нь хусах тохиолдлууд цөөнгүй. Гэвч хэт эрт ийн хусах нь сөрөг нөлөөтэй. Үс нь хүүхдийн зулай, дагз хэсгийг салхи гэх мэт гадны зүйлсээс тодорхой хэмжээгээр хамгаалж өгдөг. Түүнчлэн хусах нь үсний бүтцийг өөрчилж, өтгөн ургуулна гэвэл худал ойлголт юм. Хүүхдийн үс томрох үедээ аажимаар өтгөрч, ширхэгүүд бүдүүрдэг.

4. Аль болох эрт хөтөвчин дээр суулгаж сургах хэрэгтэй

Хүүхэд бүр өөрийн гэсэн цаг хугацаатай. Та хүүхдээ бусад хүүхдээс илүү эрт бие даалгаж сургахын тулд балчир үрээ хөтөвчтэй найзлуулж байвал энэ буруу. Энэ нь эсрэгээрээ хүүхдийн биежиж гүйцээгүй нурууг суулгаж, гэмтээх сөрөг нөлөөтэй. Хүүхэд цаг нь болсон үедээ л хөтөвчин дээр өөрөө аяандаа суух болно. 1 эсвэл 2 настай анх хөтөвчинд суух нь хэвийн үзэгдэл юм.

5. Хүүхэд түлэгдсэн бол тос түрх

Хүүхэд түлэгдсэн бол та элдэв зүйл хэрэглэхээсээ урьтаж, урсгал хүйтэн усанд тухайн хэсгийг дүрэх хэрэгтэй. Мөн цэвэр алое гель нь өвдөлт намдааж, улайлт хорсолсыг бууруулдаг. Эсрэгээ тос, элдэв хүмүүсийн хэлсэн арга нь эсрэгээрээ хүүхдийн шархыг улам дордуулж мэднэ. Иймд та юун түрүүнд:

Түлэгдсэн орчмыг урсгал, хүйтэн усанд дүрэх, (боломжгүй бол хувинтай хүйтэн усанд түргэн дүрэх)
Шулуун гэдсээр өвчин намдаагч хийх
Эмчийн заавраар түрхлэг, ариутгалын бодис хэрэглэх

6. Хүүхэд хөхүүлж байх хугацаандаа жимс идэж болохгүй

Энэ нь ч мөн өрөөсгөл ойлголтуудын нэг юм. Хүүхэд хэвлийд байх үеэс нь идэж эхэлсэн жимс ногоо нь хөхүүл үед ч хүүхдийн гэдсийг цочроох нь бага. Гэвч хэрэв таны хүүхэд диатиз, ямар нэг харшилтай бол зарим цитрусын төрлийн исгэлэн жимснээс хэсэг татгалзаарай. Бага хэмжээгээр тохируулан идвэл, ихэнх жимс танд болон таны хүүхдэд амин дэм өгнө.

7. Эхнээс нь бүхнийг бие даалгаж ганцааранг нь сургах

Мэдээж эцэг эхэд ч, хүүхдэд ч цаашдын амьдралд хэрэгтэй боловч, хүүхдийг хэт их ганцаардуулах, бүхнийг өөрөөр нь хийлгэх үзэл нь тэднийг зожиг, нийгмээс нь тусгаар болгодог. Иймд та аль болох аливааг зааж зааварчлан, хамтдаа хийхийг зориорой.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: