Энэ аргыг мэддэг байсан бол хэн ч унжсан зовхио татуулах гэж хэдэн саяыг эмнэлэгт төлөхгүй байсан даа

access_time 3 сар 13, 2019

Зовхи унжих нь та ядарсан, бухимдалтай байгаа, нарны хэт ягаан туяанд арьсаа гэмтээсэн, хөгшрөлт хурдацтай явагдаж байгаа зэргийн үр дүн юм. Тэгвэл таныг овортой, таагүй харагдуулах унжсан зовхиноос хэрхэн салах вэ? Энэ таны бодож байгаа шиг тийм ч сүртэй асуудал биш юм. Та бидний танилцуулах аргуудаас сонгон хэрэглэхэд л хангалттай юм.

Инжир жимс болон нимбэг

Антиоксидантаар баялаг инжир жимс нь С витамины эх ундарга болсон нимбэгтэй нийлээд хөгшрөлтийн эсрэг хүчтэй нөлөө үзүүлдэг байна.

Орц:
Инжир жимс – 3 ширхэг
Нимбэгний шүүс – 5 мл

Бэлтгэх арга:

Инжир жимсээ хальсалж цэвэрлээрэй. Үүнийгээ блендэрт хийж эргүүлэх бөгөөд дээр нь нимбэгний шүүсээ хийснээр таны маск бэлэн болох юм. Маскаа зовхин дээрээ түрхэж, 30 минут байлгана. Дараа нь бүлээн усаар тойрог чиглэлд угааж арилгах бөгөөд орой унтахаасаа өмнө тус аргыг хэрэглэж байгаарай. Долоо хоногт 3 удаа хэрэглэнэ.

Алим болон зөгийн бал

Орц:
Нэг ширхэг алим
2 халбага зөгийн бал

Бэлтгэх арга:

Овъёос, зөгийн бал болон өндөг

Эрдэс шим тэжээлээр баялаг эдгээр орцнууд нь нэгдэн нийлж, таны унжсан зовхийг чангалж, царай төрхийг залуужуулна.

Орц:

Овъёос – 1 халбага
Зөгийн бал – 2 халбага
Өндөгний шар – 1 ширхэг

Бэлтгэх арга:

Бүх орцоо нийлүүлж сайтар хутгана. Ингээд л таны маск бэлэн болчих юм. Маскаа нүүрэндээ бүхэлд нь түрхэж бага зэрэг иллэг хийнэ. 20-30 минутын дараа хүйтэн усаар угааж арилгах бөгөөд долоо хоногт 2 удаа хэрэглэнэ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: