Би урд нь батганы сорвиноосоо маш их ичдэг байлаа. Харин үүний ачаар 3 өдрийн дотор арилгаж чадсан юм

access_time 3 сар 9, 2019
note Мэдээ

Охид залуусын толгойн өвчин болсон батга нь эдгэсний дараа, нүүрэн дээр сорви үлдээж, гоо сайханд сөрөг нөлөө үзүүлдэг билээ. Харин энэхүү сорвийг арилгах гэж та санаагаа чилээж, төрөл бүрийн үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагагүй юм. Ердөө л айл бүрт байдаг энгийн зүйлсийг ашиглаж маск бэлтгэн, сорвиноос салах боломжтой. Ингээд хамтдаа батганы сорвийг ердөө 3 өдрийн дотор эмчилж, алга болгох хялбар аргатай танилцъя.

1. Батганы сорви арилгах арга

Хэрэг болох зүйлс:

Салатны навч – 2 ширхэг
Хүнсний сода – 1 цайны халбага
Ус – 300 мл
Зөгийн бал – 2 цайны халбага

Бэлтгэх арга:

Салатны навчаа угааж, жижиглэн хэрчээрэй. 300 мл усаа буцалгаж, дотор нь навчаа хийж, чанана. Ойролцоогоор 1 цаг орчим зөөлөн гал дээр буцалгаж, үлдсэн шүүсийг аяганд хийж аваарай. Үүн дээрээ зөгийн бал болон хүнсний содаа хийж сайтар хутгаад, хөргөгчинд хийж орхино.

2. Хэрхэн хэрэглэх вэ?

Хөргөгчинд хэсэг хугацаанд байлгасны дараа, маскаа унтахын өмнө нүүрэндээ түрхэж, хонуулаарай. Өглөө нь нүүрээ бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

Энэхүү аргыг 3 өдөр дарааллан хэрэглэснээр, бодит үр дүнг мэдрүүлж, арьсыг гэрэлтсэн толигор болгох төдийгүй батганы сорвийг алга болгох аж.

Салатны навч нь сорвийг арилгахаас гадна батгыг эмчилж, хатаах үйлчилгээтэй. Мөн энэ нь таны арьсыг А, В, С болон Е витаминаар тэтгэж, кальци, төмөр, магни, зэс зэргийг биед хуримтлуулдаг байна. Тус маск нь таны нүүрийг чийгшүүлж, өнгөлөг болгох давхар тустай.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: