13 настай xятад хүү Pub G тоглоомыг дуурайн өндөр барилгаас үсэрч амиа алджээ

access_time 3 сар 2, 2019
note Мэдээ

Цахим тоглоомын төрөлд шинээр гарч ирсэн PUB G нь дэлхийн хүүхэд залуусыг байлдан дагуулж байгаа хэдий ч тэр хэрээр уг тоглоомонд донтох залуус цөөнгүй байгаа юм.

Саяхан Хятад улсад 13 настай хүү өндөр байшин дээрээс үсэрч амиа алджээ. Цагдаагийхны үзэж буйгаар хүү PUB G тоглоомын идэвхитэй тоглогч нэгэн байсан бөгөөд тоглоомонд гарах шүхрээр буух үзэгдлийг бодит амьдрал дээр туршиж үзсний улмаас амь насаа алдсан байх магадлалтай хэмээжээ.

Манай улсын хувьд ч хөгшин залуугүй уг тоглоомонд донтох асуудал гарсаар байгаа юм. Иймээс эцэг эхчүүд та бүхэн үр хүүхдийнхээ цахим хэрэглээнд хязгаарлалт хийж анхаарал тавихыг хүсэж байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: