Эстонид мөсөн голоос нэгэн нохойг авартал чоно байж таарчээ

access_time 2 сар 26, 2019
note Мэдээ

Сайхан сэтгэлтэй эстони ажилчид өнгөрсөн лхагва гарагт Парну мөсөн голоос нэгэн нохойг аварчээ. Тэд нохойг дулаан зүйлээр хучиж машиндаа оруулсан байна. Гэхдээ үнэндээ тэр нохой биш чоно байж таарчээ.

Аврагчид чонын мөсийг цэвэрлэсний дараа эмнэлгийн тусламж авахын тулд хөлдсөн соёог нь эмнэлэгт хүргэсэн байна. Ийнхүү эмнэлгийн ажилтнууд нэг настай, эрэгтэй чоно байсныг нь тогтоожээ.

Эстонийн зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг “Чоныг малын эмч дээр авчрахад цусны даралт нь буурсан байсан, хүлцэнгүй, дуулгавартай байсан, хүн рүү дайраагүй” гэжээ.

Харин чоныг аварсан залуу ярихдаа тэр тун тайван байсан, бүр миний хөлийг дэрлэн унтсан гэв.

Эмнэлгийн ажилтнууд чононд эмчилгээ хийж, торонд хорьсон байна. Тэд бие нь тэнхрэхийн хэрээр хүлцэнгүй байдал нь арилна гэж эмээсэн гэнэ. Чоныг тэнхэрсний дараа зэрлэг байгальд нь тавьж явуулжээ.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: