ЗАРИМ ЯАМНААС СОГТУУРУУЛАХ УНДАА ИЛРҮҮЛЖЭЭ

access_time 8 сар 21, 2018

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын тушаалаар наймдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн яам, агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газруудад сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах шалгалт хийж эхэлсэн.

Энэ нь Засгийн газрын 2017 оны аравдугаар сард гаргасан албан даалгаврын биелэлтийг шалгах ээлжит шалгалтаас гадна ЗТХЯ-нд гарсан хүн амины хэрэгтэй холбоотой юм. Шалгалтын явц байдлыг энэ долоо хоногийн ажлын эхний өдөр буюу даваа гаригт ЗГХЭГ-ын шуурхай хуралдаанаар тайлагнасан байна. Ингэхэд зарим албан хаагчдын хөргөгч, шүүгээнээс архи, согтууруулах ундаа илрүүлсэн байна. Иймд шалгалт явуулсан ажлын хэсгийн төлөөлөгчид эхний удаад сануулга өгчээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: