Нэгдүгээр ангиасаа л хайрын захианд булуулж эхэлсэн Д.Болдын талаарх сонирхолтой 20 баримтыг хүргэж байна

access_time 8 сар 11, 2018
note урлаг

Монгол улсын төрийн соёрхолт “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин, продюсер Д.Болд өөрийн бие даасан 5 дахь тоглолтыг “12 Ертөнц” нэртэйгээр энэ оны 8 сарын 31-нд Буянт ухаа спортын ордонд хийх гэж байгаатай холбогдуулан түүний талаарх сонирхолтой 20 баримтыг хүргэж байна.

1. Хeвгvvдийн анхны дeрвeл “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд 1979 оны 11-р сарын 16-нд Улаанбаатар хотод тeржээ. Сонирхолтой нь тус хамтлагийн гишvvд нь нэг нэг насны эeрeeтэй бeгeeд Л.Ган-Эрдэнэ 1978, Б.Эрдэнэбат 1977, Г.Мэнд-Амар 1979 онд мэндэлсэн байна.

2. Тэрээр тенор буюу хоёрдугаар хоолойгоор дуулдаг.

3. “Камертон” хамтлагийг байгуулж, eдий зэрэгт хvрэхэд тvvний гавьяа их. Одоогоос 23 жилийн eмнe буюу 1995 оны 6-р дугаар сарын нэгэн eдeр Б.Эрдэнэбат, Л.Ган-Эрдэнэ хоёр ХБК-ийн шатан дээр Д.Болд, Г.Мэнд-Амар нартай тааралдаад ангийнх нь гурван охины хоолойтой тэдний хоолой нийлэхгvй байгааг хэлжээ. Гэтэл маргааш нь Д.Болд алдарт “Веаtlеs”-ийн “Vesterdау”-г ноотолчихсон ирж, тэдэнтэй уулзаад дeрвeн хоолой салгаж дуулсан чинь маш гайхамшигтай болсноор уг хамтлаг мэндэлсэн юм.

4. Д.Болдод нэг эгч, нэг ах байсан. Эгч Ж.Цолмон нь та бvхний сайн мэдэх “Хулан” тураах клубын захирлын албыг хашдаг бол манай урдаа барьдаг морин хийлчдийн нэг, ах Ж.Ариунболд нь одоогоос хэдэн жилийн eмнe бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан билээ. Өвee нь АЖ, тeрийн соёрхолт, нэрт морин хуурч Г.Жамьян, аав нь манай шилдэг архитекторчдын нэг бол ээж нь дуурийн дуучин. Мeн ээжийнх нь дvv Ж.Батсайхан “Соёл-Эрдэнэ”, хvv Б.Батчулуун нь “Никитон” хамтлагт тоглодог байв.

6. Тэр, дуулж, ая эохиохоос гадна шvлэг муугvй бичдэг. Анх “Хэн ч eгeeгvй хайр” шvлгээ дуу болгож, хамтлагийнхаа анхны “18 нас” цомогт оруулжээ. Энэ шvлгээ дуучин залуу маань хайр дурлалдаа ид шатаж байсан болохоор eстой л онгодоор хeлeглeж байж зохиосон гэдэг.

7. Анхны тоглолт “18 нас” нь тvvний хувьд бусад тоглолтоос нь илvv маш гоё, vгээр хэлшгvй дурсамж vлдээсэн аж.

8. Тvvнд охид бvсгvйчvvдээс хайр дурлалын захиа их ирдэг. Бяцхан нууц задлахад нэгдvгээр ангид байхдаа анх хайрын захиа авч байсан тэр, захианыхаа эзэнтэй vерхсэн юм гэсэн. Гэхдээ тухайн уед сэтгэл нь догдлоод, бас эмэгтэй хvний сэтгэлийг хундэтгэсэн гэнэ билээ. Тэгэхээр “Камeртон” хамтлагийн ахлагч энэ залуу бусдаас хавьгvй эрт хайр дурлалаар амьсгалсан байгаа биз

9. Д.Болд маш олон охинд сэтгэл алдарч байсан хэдий ч хайр мeн, бишийг нь ялгадаггvй байж. Ямар сайндаа л нэг хvн ийм олон дурлалтай учирдаг юм байх даа гэж бодож байх вэ дээ.

10. Дуучин залуу маань eдгee эхнэр, хvvхдүүдийн хамт амьдардаг. Гэргий нь тус хамтлагийн гишvvн Б.Эрдэнэбатын эхнэрийн дvv, уран нугараач бvсгvй гэдгийг фенvvд нь сайн мэдэх биз. Харин тvvний амиа тавьдаг Б.Эгшиглэн охин нь “Хайрын хvч” цомгийнх нь “Хvvхдийн eртeнц” дууны клипэд тоглосон юм.

11. Анх eeртee зориулаад худалдаж авсан vнэтэй зvйл нь дугуй. Гэхдээ eeрee худалдаж аваагvй л дээ. Тэрээр аав, ээжийгээ шаналгасаар байгаад одоогоос 29 жилийн eмнe буюу 1989 онд 340 тeгрeгeeр дугуйгаа авахуулсан аж. Баярласандаа болоод эхэндээ eдeр шeнeгvй дугуйгаа унаж тоглодог байсан ба хэсэг хугацааны дараа уйдсан нь лавтай.

12. Бага байхын л хамтлаг байгуулж, дуу хоолойгоо ард тvмэндээ хvргэхийг хvсдэг байсан мань эр eeр олон зvйлийг мeрeeддeг байсан нь мэдээж. Гэхдээ тvvний хувьд дээрх хvсэл нь биелсэнийг бид сайн мэднэ. Мeрeeдлee биелvvлэхийн тулд тэр eeрee ч их хeдeлмeрлeсeн билээ.

13. Д.Болд vргэлж хvvхдээрээ байх юм шиг санаж, “Буцаад хvvхэд болох юм сан” гэсэн томчуудын яриаг дооглонгуйгаар сонсдог байж. Гэхдээ бvх юм юу гэж бодож санаснаар нь болох вэ дээ. Охиноо тeрeхeд том хvн, тэр тусмаа эр хvн болсноо ухаарсан тэрээр аав болоод магнай хагартал баярласнаа дурсах тун дуртай.

14. Өeрийнхee тeлee хийсэн анхны зeв бeгeeд ухаалаг алхам нь хамтлаг байгуулсан явдал. Уншигч та ч гэсэн vvнтэй санал нийлэх биз. Зeв, ухаалаг алхам хийгээд урамшсандаа уран бvтээлээ шаргуу хийсээр “Камертон”-ыг Монголын рок, поп урлагт eeрийн гэсэн орон зайгаа эзэлсэн шилдэг хамтлагуудын тоонд багтааж чадсан юм.

15. “18 нас” тоглолтоо СТe-нд хийсний дараа анхны их хэмжээний мeнгee авсан ба энэ нь ойролцоогоор 200 гаруй мянган тeгрeг байж л дээ. Тэр veд нилээд их мeнгe байсан болохоор eeрт хэрэгтэй багагvй зvйлээ худалдан авсан аж.

16. Тvvний хобби нь дуу хeгжмeeс гадна фото зураг авах. Хамтлагийнхан болоод гэр бvл, найз нeхeдтэйгээ энд тэнд явахдаа фото аппаратнаас салдаггvй тэрээр гэрэл зургийн нилээд арвин цуглуулгатай.

17. Д.Болд vндэсний бeхийг шимтээд vзээд байдаггvй. Гэхдээ улсын наадам, цагаан сар зэрэг томоохон барилдааны шeвгийн дeрвeн бeхийн барилдааныг яаж ийж зав гаргаж байгаад vзчихдэг.

18. Дуучин залуу маань анх “Siemens S4” маркын 99192309 дугаартай гар утастай байсан аж. Харин одоо 8888 …. дугаартай утсаар ажлаа амжуулдаг.

19. Тэр одоогоос 21 жилийн eмнe буюу 1997 онд “Тоёота селика” маркын машин хeлeглeж байсан бол одоо олон сайхан унаа хөлөглөдөг.

20. Мөн тэрээр “Монгол тв”-ийн зохион байгуулсан Voice of Mongolia шоуны шүүгчээр ажилласан гэдгийг уншигчид маань андахгүй биз.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: